Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Үүл Ерөнхий сайдыг шүүхэд өгөхөөр болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайд, Хот хариуцсан сайд болон Хотын дарга нарын томилгоотой холбоотой гаргасан шийдвэрээ танилцуулсан юм. Энэ үеэрээ тэрбээр Хотын дарга асан Э.Бат-Үүлтэй холбоотой мэдээллийг хэлсэн. Тодруулбал, тэрбээр "Э.Бат-Үүл хотын дарга байхдаа "Сахал" Д.Эрдэнэбилэгтэй хамт хотхон бариад өөрөө амьдарчихсан. Удирдлагын академийн тэнд "Эрдэнийн төгөл" гээд хотхон одоо байж байдаг. АН-ынхан авлигын асуудал дээр намынхнаа битгий хамгаалаарай" гэсэн юм. Харин эл мэдээлэлд Хотын дарга асан Э.Бат-Үүл Ерөнхий сайдын гүтгэлэг хэмээн мэдэгдэж, шүүхэд хандана гэдгээ өөрийн албан ёсны цахим хаягаараа дамжуулан мэдэгдлээ.

Тэрбээр "МАН, нийслэлийг маш муу удирдсан, үнэндээ удирдаж чадахгүй байгаа явдалд би ямар ч буруугүй. Гэтэл чөлөөндөө байгаа жирийн иргэн намайг, хотын дарга байхдаа Удирдлагын Академийн газарт барилга барьсан мэтээр МУ-ын Ерөнхий сайд найгүй гүтгэн гүжирдэж байна. Би шүүхэд хандана" гэв.

ЧУУЛГАН: Хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсоно
ЧУУЛГАН: Хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсоно
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.