Олон нийтийн цахим сүлжээнд цагдаагийн хувцастай хүн хүүхэд хулгайлахыг завдсан гэх мэдээлэл нийтлэгдсэн. Мэдээллийн дагуу Дотоод хяналт-Аюулгүй байдлын газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс хамтран шалгаж байна.
Тухайн алба хаагч нь Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн гэрээт алба хаагч "У" гэх хүн байжээ. Тэрбээр найзынхаа гэрээс гарч явахдаа бага насны хүүхдүүд картаар тоглож байхаар нь "Нэг нэгнийгээ нүд рүү хатгав аа. Наад карт чинь үзүүртэй гэмтээж магадгүй. Үзүүртэй эвгүй тоглоом, ингэж тоглож болохгүй" талаар хэлсэн. Өөрөө жаахан дүүтэй болохоор чихэр авч өгье гэсэн. Энэ нь ямар нэгэн хар буруу санаагүй байсан гэжээ. Энэ нөхцөл байдал нь тогтоогдож, хүүхэд хулгайлах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Мөн тухайн алба хаагчид болон удирдлагад нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4 дүгээр зүйлд заасан сахилгын арга хэмжээ авахаар шийдвэрлэж байна.