Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗТХТ: Ховд аймгийн зам дээр хучилт хийгдээгүй. Хучилтыг хамгаалах давхаргын шинэ технологи нэвтрүүлсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Ховд аймгийн төвд шинээр барьсан зам хуурч эвдэрсэн гэх мэдээлэл зарим мэдээллийн сайт болон, цахим сүлжээнд нийтлэгдэх болсонтой холбогдуулан дараах тайлбарыг гаргалаа.

Ховд аймгийн нисэх буудлаас аймгийн төв хүртэл авто замын 5,33км замыг Орон нутгийн авто замын сангийн хөрөнгөөс 934 сая төгрөгийг зарцуулж Монгол Улсад анх удаа “Slurry seal” технологийн хамгаалалтын бүрхүүл тавих ажлыг Ховд аймгийн АЗЗА гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлсэн.

Тодруулбал: /0-5/мм хэмжээтэй чулуун материалыг тусгайлан бэлдсэн барьцалдуулагч бодистой хольж 1-2 см хамгаалах бүрхүүл зам дээр дэвсэх аргаар хийжээ

Энэ нь замын насжилтыг 5 хүртэл жилээр уртасгадаг сүүлийн жилүүдэд олон улсад өргөнөөр ашиглаж байгаа технологийг нэвтрүүлсэн байна.

Гэтэл үүнийг шинээр чанаргүй зам барьсан мэтээр төөрөгдүүлж байгаа нь бодит байдалд нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл барьж байгуулаад 15-аас дээш жилийн насжилттай зам дээр хамгаалалтын бүрхүүл үүсгэхэд дээрх санхүүжилтийг зарцуулсан. Улсын хэмжээнд байгаа нийт авто замын ээлжит засварт 1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа.

Тэгвэл энэхүү технологи нэвтэрснээр үлэмж хэмжээний зардлыг хэмнэх ба замын насжилтыг уртасгах онцгой ач холбогдолтой юм.

Энэхүү ажлыг гүйцэтгэх явцад Монгол орны цаг уурын онцлог, хөрсний шинж чанар бүтэц найрлагаас шалтгаалж 1,1 км орчим хэсэг дээр дутагдал илэрсэн бөгөөд “Зам, Тээврийн Хөгжлийн Төв” ТӨҮГ-ын холбогдох ажилтнууд ажлын хэсэг байгуулж дутагдлыг залруулах ажлыг газар дээр нь зохион байгуулж байна гэх тайлбар мэдээлэл хийлээ.

“ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ

ЭМД-аа төлсөн иргэд харьяалал харгалзахгүйгээр СХД-ийн ЭМТ-өөр үйлчлүүлэх боломжтой
ЭМД-аа төлсөн иргэд харьяалал харгалзахгүйгээр СХД-ийн ЭМТ-өөр үйлчлүүлэх боломжтой
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц