Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Мэдээллийн үеэр, Шадар сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын валютын нөөц дөрвөн тэрбум давсан талаар мэдээлэл өглөө. Тэрбээр,"Өнөөдрийн засгийн газрын худалдаанаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Жилийн өмнө манай улсын валютын нөөц 2.4 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханш өдөрт 2-6 төгрөгөөр унаж байсан. 2022 оны аравдугаар сарын 5-нд Монгол Улс валютын нөөцөө нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байсан. Нэг жилийн дотор Монгол улсын валютын нөөц дөрвөн тэрбум 124 сая ам.долларт хүрсэн байна. Мөн 2023 оны эхний найман сарын байдлаар манай улсын эдийн засгийн өсөлт 6.5 хувьд хүрч, төгрөгийн ханш тогтвортой болсон. Хамгийн дээд тал нь 3525 төгрөгт хүрч байсан төгрөгийн ханш өнөөдрийн байдлаар 3457 төгрөг байна. Нүүрсний экспортийн тухайд 2023 оны эхний есөн сарын байдлаар 47 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 сая тонноор нэмэгдсэн байна. Зэсийн баяжмал, төмрийн хүдэр, газрын тосны экспорт бүгд өссөн үзүүлэлттэй байгаа. Энэ бүгд валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээс жилийн дотор гарч байгаа үр дүн гэж ойлгож болно" гэлээ.
Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын валютын нөөц дөрвөн тэрбум 124 сая ам.долларт хүрсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.