Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Японы эмнэлэг дээр багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагаа эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Монгол Японы эмнэлгийг түшиглэн багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг эхлүүлжээ. Энэ төв нь эмнэлгийн туслаж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн үндсэн хоёр чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байгаа аж.

Багш нар өрхийн болон аймаг дүүргийн эрүүл мэндийн төвд үзүүлнэ. Энэ үзлэгийн мөрөөр гуравдугаар шатлалын эмнэлэгт хандах шаардлага үүсвэл сургууль, цэцэрлэгийнхээ эмчээр дамжуулан багшийн эрүүл мэндийг дэмжих төвд хандана. Тус төв багшид шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өгч, үзлэгийн болон хэвтэн эмчлүүлэх цаг захиалж өгнө. Зарим тохиолдолд гуравдугаар шатлалын бусад эрүүл мэндийн байгууллагад мөн холбон зуучлах боломжтой.

Мөн энэ төвийн эмч, мэргэжилтнүүд боловсролын байгууллагын эмч нарт цахим болон танхимын сургалт зохион байгуулна. Эхний ээлжид нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын салбарын 500 орчим эмчийг сургалтад хамруулжээ.

Цаашид орон нутаг дахь эмч нарыг чадавхжуулна. Энэ хичээлийн жилд багтаад эмч нарыг хамруулан артерийн даралт ихсэлт, томуу томуу төст өвчний дэгдэлт, толгойн өвдөлт гэсэн цуврал сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Багшийн эрүүл мэндийг дэмжих төвд өнөөдрийн байдлаар 6 багш ирж шаардлагатай тусламж үйлчилгээг авчээ. Орон нутгийн нэг багш мэс засалд орж биеийн байдал сайжирч байгаа юм байна.

Эмч аппликейшн ажиллуулж, багш нар регистрийн дугаараа таниулж нэвтэрнэ. Цахимаар эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл, шинжилгээний хариугаа авах, болон чат бот үйлчилгээгээр дэмжих төвтэй холбогдож болох юм.

ТОДРУУЛГА: Гэмтэж бэртсэн иргэд ГССҮТ-өөс авдаг бүх төрлийн тусламж, үйлчилгээг “ТҮЛЭНХИЙН ТӨВ“-өөс авах боломжтой боллоо
ТОДРУУЛГА: Гэмтэж бэртсэн иргэд ГССҮТ-өөс авдаг бүх төрлийн тусламж, үйлчилгээг “ТҮЛЭНХИЙН ТӨВ“-өөс авах боломжтой боллоо
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц