Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Бадамцэцэг: Гэр бүл болсон бол эцэг эх болоход өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Сүүлийн өдрүүдэд маш олон хүүхдийн эрх зөрчигдсөн, амь насаа алдсан мэдээлэл гарч байгаатай холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр СБД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газрын хэлтсийн дарга Л.Бадамцэцэг:

"Нэгэнт л гэр бүл болсон бол ээж, аав болох нь тодорхой. Тиймээс эцэг, эх болоход өөрийгөө бэлдээч ээ. Эцэг, эх болоод хүүхдийнхээ нас, сэтгэлийн онцлогийг мэддэг байгаач ээ. Хүүхдэд эцэг, эхийн ямар дэмжлэг хэрэгтэй байдаг вэ гэдгийг судлах хэрэгтэй шүү дээ.

Сүүлийн үед айл хөршийнхөн маш хариуцлагатай болсон байна. Хүүхэд хамгааллын 108 утсанд "манай дээд айл, хажуу айлд хүүхэд уйлах чимээ байна. Хурдан ирж туслаач" гэх дуудлага ирдэг болсон. Үүнийг харахад олон нийт гэр бүлийн хүчирхийлэлд тодорхой хэмжээгээр анхаарлаа хандуулж хариуцлагаа ухамсарладаг болсон байна" хэмээлээ.

2024 оны төсвийн төсөлд ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ 2.1 их наяд төгрөг байхаар төсөөлжээ
2024 оны төсвийн төсөлд ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ 2.1 их наяд төгрөг байхаар төсөөлжээ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц