Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГБХЗХГ: Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж буй дуудлагын 70 гаруй хувийг үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд эзэлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Сүүлийн өдрүүдэд маш олон хүүхдийн эрх зөрчигдсөн, амь насаа алдсан мэдээлэл гарч байгаатай холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл хийлээ.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг:

"Хүүхдийн тусламжийн 108 утсанд өдөрт 400- 500 гаруй дуудлага ирдэг. Эцэг, эхийнхээ үүрэг хариуцлагыг биелүүлэх нь бидний өмнө тулгамдаад буй асуудал болж байна. ГБХЗХГ 21 аймаг 9 дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж буй нийт дуудлагын 70 гаруй хувь нь бага насны хүүхдүүд үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна гэх дуудлага юм. Одоогоор 34 түр хамгаалах байр 24 цагаар ажиллаж байна. Бүх төвүүд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчоор дүүрсэн. Эдгээр хүмүүст хамгааллын үйлчилгээ үзүүлэхээс гадна сэтгэл зүйн үйлчилгээг давхар үзүүлж байна.

Мөн есдүгээр сар гарснаас хойш хүүхэд хамгааллын 108 утсанд сургуулийн орчны дээрэлхэлтэд өртсөн гэх дуудлага өнгөрсөн сараас 2,3 дахин өссөн үзүүлэлттэй байна. Нэг хоногт дунджаар үл хайхрах хүчирхийлэлд өртсөн 7-8 хүүхдийг түр хамгаалах байранд шилжүүлэн ажиллаж байна. Үүнээс хархад багш, эцэг, эхчүүд бага насны хүүхэддээ тавих анхаарал сул болсон байгааг илтгэж байна" гэв.

3х4 хэмжээтэй амбаар шатаж, нэг иргэн амь насаа алджээ
3х4 хэмжээтэй амбаар шатаж, нэг иргэн амь насаа алджээ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.