Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ууганбаяр: Тусгаарлах байрны төлбөрөө төлж чадахгүй байгаа иргэд ажил хийж төлбөрөө барагдуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр:

"Энэ сард нийт 14 нислэг үйлдэнэ. Одоогийн байдлаар 10 удаагийн татан авалтыг зохион байгуулаад байна. Заримдаа олон нислэгийг шахуу хийж байгаа учраас олон хүмүүс тусгаарлах байрны төлбөрөө төлж амжихгүй онгоцонд сууж байгаа. 
Зарим нь тусгаарлах байрны төлбөрөө төлчихөөд онгоцонд сууж байгаа биз дээ гэж гайхах байх. Бид заримдаа шахуу нислэг хийдэг. Тухайлбал БНСУ-руу өдөрт хоёр нислэг хийдэг. Иймд зарим иргэд төлбөрөө төлж амждаггүй.  Одоогийн байдлаар 90 орчим сая төгрөгийн төлбөр үүссэн. ШШГЗ-аас нэг мэргэжилтэн ирээд төлбөр барагдуулах тал дээр хамтраад ажиллаж байгаа. 

Замын-Үүдийн боомтоор орж ирээд тусгаарлагдсан хүмүүс төлбөрөө төлөх боломжгүй учир ингээд биеэрээ төлбөрөө барагдуулах гээд ажиллаж байна. Энэ мэтчилэн төлбөр барагдуулах олон арга хэлбэрийг зохион байгуулж байна" гэв. 

Сайд Н.Энхтайван гадаадад гацсан иргэн бүрд хүрч ажиллахыг ДТГ-уудад үүрэг болголоо
Сайд Н.Энхтайван гадаадад гацсан иргэн бүрд хүрч ажиллахыг ДТГ-уудад үүрэг болголоо
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.