Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ руу гараад байсан “Тэнүүн Огоо“ компанийн захирал А.Ганхуяг үүрийн нислэгээр иржээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Автобусны нийлүүлэлт, худалдан авалт болон санхүүгийн бүх шилжүүлгийг шалгаж тогтоох ажлын хэсгийг байгуулах чиглэлийг Ерөнхий сайд өчигдөр өгсөн.

Үүний дагуу АТГ болон Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж бүх гүйлгээ, гэрээ, худалдан авалтуудыг нэг бүрчлэн шалгаж эхэлсэн. Энэ хүрээндээ "Тэнүүн Огоо" компанийн удирдлагуудыг саатуулж шалгахаар болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл "Тэнүүн Огоо" компанийн захирал БНСУ руу явсан байсан бол өнөөдөр үүрийн нислэгээр иржээ.

Дашрамд сануулахад, тус компанийн захирал А.Ганхуяг нь 2015 онд Эрүүгийн цагдаагаас автобусны шугам буюу GPS-ээр явсан бүртгэлийн хуурамчаар үйлдэж, автобус биш жижиг аксент маркын машин явуулж улсаас мөнгө завшсан хэргээр шалгаж, прокуророос шүүхэд шилжүүлсэн боловч шүүх хэргийг нь хэрэгсэхгүй болгож байжээ.

ШУУРХАЙ: Ерөнхий сайд автобусны асуудлыг шуурхай шалгах АТГ, Эрүүгийн цагдаагийн ажлын хэсгийг байгуулж, “Тэнүүн-Огоо” компанийн удирдлагуудыг саатуулж шалгахаар болжээ
ШУУРХАЙ: Ерөнхий сайд автобусны асуудлыг шуурхай шалгах АТГ, Эрүүгийн цагдаагийн ажлын хэсгийг байгуулж, “Тэнүүн-Огоо” компанийн удирдлагуудыг саатуулж шалгахаар болжээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.