Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээд эхний ээлжид "Тэнүүн-Огоо" компанийн оруулж ирсэн 80 автобустай холбоотой асуудал энэ өдрүүдэд анхаарал татаж байна.
Тэгвэл Орхон аймагт ажиллаж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаабаатарт өчигдөр шөнө буцаж ирж уг асуудлыг шалгаж, тогтоох шуурхай чиглэлийг өгчээ.
Тодруулбал, автобусны нийлүүлэлттэй холбоотой бүх нэгж гүйлгээ, худалдан авалт, санхүүгийн баримтуудыг шалгаж тогтоохыг үүрэг бүхий АТГ болон Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан шуурхай ажлын хэсгийг байгуулжээ.
Энэ хүрээндээ дээрх хуулийн байгууллагуудаас "Тэнүүн-Огоо" компаний удирдлагуудыг саатуулан шалгахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ.