Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль бусаар олборлосон 135 сая орчим төгрөгөөр үнэлэгдэх 644.8 грамм алтыг хураан авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Булган аймгийн Бүрэгхангай сум, Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан Б, О нарын нэр бүхий есөн этгээд, Б, Н нарын нэр бүхий 26 этгээд, хууль бус алтыг худалдан борлуулдаг байж болзошгүй Я нарын үйлдлийг таслан зогсоожээ.

Мөн хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан экскаватор, том оврын автомашин, дунд оврын автомашин, техник хэрэгсэл 17, бусад техник хэрэгсэл, алт угаахад ашигласан тоног төхөөрөмжийг битүүмжлэн хурааж, хууль бусаар олборлосон зах зээлийн ханшаар 135.408.000 орчим төгрөгөөр үнэлэгдэх 644.8 грамм алтыг эд мөрийн баримтаар хураан авч, гомдол мэдээллийн бүртгэлд оруулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.

БУЛГАН АЙМАГ: Иргэд тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг ЗГ-ын гишүүдэд уламжиллаа
БУЛГАН АЙМАГ: Иргэд тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг ЗГ-ын гишүүдэд уламжиллаа
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.