Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Уянга: Багт орооч гэж санал тавьсан Б.Жаргаланд баярлалаа. Гэхдээ Дэд Ерөнхийлөгчийн албан тушаал гэж байгаа бол би энэ багт орохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

Ардчилсан нам 4/11 мэдээллийн цагаараа Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээлэл өгч байна.

Энэ үер Ц.Уянга өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

"Ардчилал нийгмийн дунд үнэ цэнээ алдаж байгаа байдлыг арилгахын тулд би нэр дэвшсэн. Мэдээж нийгэмд ардчилсан намын гишүүдээс илүү ардчиллыг ойлгож байгаа иргэд байгаа. Эдгээр иргэдэд идэвхтэй биечлэн оролцох боломж олддоггүй. Энэ байдлыг бид нар эвдлээ. Энэ бол анхны амжилт.

Ямарваа нэгэн байдлаар буруу зүйлд нэр холбогдсон хүний талд ажиллаж байгаа эмэгтэйчүүд нэр дэвших ёсгүй байсан байх. Ардчиллын төлөө эмэгтэйчүүдээ манлайлж чадна гэсэн эмэгтэйчүүдийг дэвшүүлэх ёстой байсан гэж бодож байна.

Би Б.Жаргалангийн ялалтын хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ 5 хоногийн дотор өрсөлдөөд өнөөдөр би хамгийн сайн нь байсан, итгэл үнэмшлээрээ сонгогдсон гэж хэлнэ гэдэг учир дутагдалтай.

Б.Жаргалан манай багт орооч гэж санал тавьсанд баярлалаа. Гэхдээ дэд ерөнхийлөгчийн албан тушаал гэж байгаа бол уучлаарай. Би энэ багт орохгүй. Яагаад гэвэл өрсөлдчихөөд дараа нь нэг баг болоод хамтраад явдаг гэдэг буруу мессежийг олон нийтэд өгмөөргүй байна. Би чиний хамгийн том шүүмжлэгч байх болно. Дараагийн сонгууль хүртэл өөрөөсөө өөр манлайлагч бий болгоогүй бол сонгуулийн хариуцлага хүлээнэ" хэмээлээ.

ШҮҮХ: Б.Махбал нь хохирлоо барагдуулсан, хорих ангиас явуулдаг сургалтуудад тогтмол идэвхтэй хамрагдаж, батламжаар, шагналын хоногоор урамшуулагдаж байсан
ШҮҮХ: Б.Махбал нь хохирлоо барагдуулсан, хорих ангиас явуулдаг сургалтуудад тогтмол идэвхтэй хамрагдаж, батламжаар, шагналын хоногоор урамшуулагдаж байсан
 
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.