Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүн амины хэргээр ял эдэлж байсан Б.Махбалыг хугацаанаас нь өмнө СУЛЛАЖЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 7 секунд

Одоогоос 5 жилийн өмнө буюу 2018 оны наймдугаар сарын 9-ны өдөр ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б.Махбал нь яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-гийн амь насыг хөнөөсөн хэрэг үйлдсэн. Тэрбээр уг үйлдэлдээ шүүхээс 11 жилийн хорих ял сонсож, ШШГЕГ-ын харьяа Багануур дахь 427 дугаар хаалттай хорих ангид ялаа эдэлж байсан аж.

Тус ангийн удирдлагуудаас түүнийг засран хүмүүжсэн тул хугацаанаас нь өмнө тэнсэн суллуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, өчигдөр орой сулласан байна.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Шүүгчийн захирамжаар сулласан" гэх тайлбарыг өглөө.

Сануулахад, тэрбээр "Хөгжлийн банк"-ны хэрэгт яллагдагчаар татан шалгагдаж байсан ч өнгөрсөн зургаадугаар сард болсон шүүх хурлаас түүнийг "гэм буруугүй"-д тооцсон байдаг.

Улаанбаатарт 8 хэм дулаан, бороотой
Улаанбаатарт 8 хэм дулаан, бороотой
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.