Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл аймгийн иргэд малын хорио цээрт дэглэм бүхий эрүүл бүст аймаг болох хүсэлтээ Ерөнхий сайдад уламжиллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийн хамт Хөвсгөл аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ нутгийн иргэдтэй уулзаж санал бодлоо солилцлоо.

Уулзалтаар иргэд санал, асуултаа ирүүлснийг салбарын сайд нар, холбогдох албаны хүмүүс хариулт, тайлбар өгч, ажиллаж байна. Хөвсгөл аймаг нь хил дагуух болон ойролцоох улсууд руу мал, мах экспортлох бүрэн боломжтой учир малын хорио цээрт дэглэм бүхий эрүүл бүст аймаг буюу экспортлогч аймаг болох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Засгийн газрын тогтоолоор тухайн аймгийн 6 сум эрүүл бүсэд хамрагдсан байсныг бүх сумд буюу аймгаараа эрүүл бүст аймаг болох санал гаргав. Мөн иргэд орон нутагт ажиллах хүчний хомсдол болон хөдөөг зорьж ажиллах иргэдэд орон сууцны асуудал тулгамдаж байгааг хэлжээ.

“Эрдэнэс Тавантолгой“ ХК 20 сая дахь тонн нүүрсээ борлууллаа
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 20 сая дахь тонн нүүрсээ борлууллаа
 
Улаанбаатарт цас орохгүй
Улаанбаатарт цас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.