Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж, М.Бадарчийн цолыг хурааж, барилдах эрхийг дөрвөн жилээр хасах саналыг Ерөнхийлөгчид өргөн барьсан талаар бид мэдээлсэн. М.Бадарч допинг хэрэглэсэн нь тогтоогдож, цолоо хураалгаснаар дараах бөхчүүд цол, чимэг нэмэх юм.
- Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож УЛСЫН НАЧИН
- Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож УЛСЫН ХАРЦАГА
- Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож УЛСЫН ЗААН
- Улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож УЛСЫН АРСЛАН цол хүртээж Улсын аварга Оргихын Хангайд “ҮЛЭМЖ БАДРАХ” чимэг олгох юм.