Хууль зүй, дотоод хэргийн яам, ШШГЕГ хамтран Шүүхийн шийдвэрийн биелэлтэд нөлөөлөх хүчин зүйлс, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам нэрт хэлэлцүүлгийг өнөөдөр буюу есдүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлэгт ШШГЕГ-ын Бодлого хэрэгжилтийн газрын дарга, Монгол банкны холбооны зөвлөх, төлөөллүүд оролцож илтгэл тавилаа.
ШШГЕГ-ын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Э.Батхишиг: "Энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь шүүхийн шийдвэрийн биелэлтэд яг юу тулгамдаж байна, тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэх талаар илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулагдах юм. Хууль зүй, дотоод хэргийн яам, ШШГЕГ-аас гадна аймаг орон нутгийн шийдвэр гүйцэтгэгч нар , Монголын банкны холбоо, Хуульчдын холбоо зэрэг, гадны зочид төлөөлөгч, судлаачид оролцож байгаагаараа онцлог болж байна.
Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, иргэн болон захиргааны гүйцэтгэх тухай хуулийн төсөл боловсруулагдаж байгаатай холбогдуулан тодорхой санал дүгнэлт гарах юм бол байгууллагын удирдлага, Хууль зүй дотоод хэргийн яамд өргөн барихаар ажиллаж байна" гэв.