Англи хэлний түвшинг ахиулах цогц хөтөлбөр 2023 – 2024 оны хичээлийн жилд төрийн өмчийн ЕБС-иудад англи хэлийг сонгон судалж буй анги, бүлэгт хэрэгжих юм. Тус хөтөлбөрийн танилцуулгыг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн ЕБС-ийн захирлуудад танилцуулжээ.
"Xreading" олон улсын цахим номын санд суурилсан энэхүү хөтөлбөр нь танхимын болон онлайн хосолсон хэлбэрээр хэрэгжих бөгөөд суралцагч, багшийн нэгдсэн удирдлага бүхий платформ гэдгээрээ онцлогтой аж.
Сурагчид багшийн чиглүүлэг дор өөрийн сонирхолд нийцсэн англи хэл дээр хялбаршуулсан номыг уншиж, анхан шатнаас ахисан шат хүртэл 14 түвшинд унших, сонсох, бичих, ярих чадвараа дээшлүүлж, хэлний мэдлэгээ сайжруулах боломж бүрджээ.