Нүүрсний гэх хэрэгт шалгагдаж байсан Д.Наранхүүг яллагдагчаар татсан байдаг. Гэвч тэрбээр урьтаж хилээр гарч зугтсан бөгөөд хууль хяналтын байгууллагаас эрэн сурвалжлах ажлыг хийж, хэрэгжүүлсний дүнд есдүгээр сарын 15-нд өдөр гадаад төрхөө өөрчилсөн байдалтай, Бээжин хотын захын дүүрэгт орогнож байсныг БНХАУ-ын НАХЯ-ны мөрдөгчид олж тогтоосон байдаг.
Тэгвэл түүнийг өнөөдөр галт тэргээр Монголд авч ирнэ гэх мэдээлэл байсан. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэхдээ “Бид өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Хятадын талтай иргэн Д.Наранхүүгийн асуудлаар мэдээлэл солилцож байсан. Улмаар энэ хүн "Манай улсын хилээр гарсан чигтэй байна. Түүнийг хилээр орж ирэх үед нь саатууллаа. Хурууны хээ болон бусад биометр Д.Наранхүү гэсэн хүн мөн байна. Шилжүүлж өгье” гэдэг зүйлийг 14 хоногийн өмнө мэдэгдсэн.
Өнөөдөр Эрээн-Замын–Үүдийн авто замын боомтоор АТГ-ынханд шилжүүлэн өгнө" гэлээ.