Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбаатар түншлэл-2023” олон улсын үзэсгэлэн есдүгээр сарын 28-нд эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 13 секунд

НЗДТГ, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран "Улаанбаатар түншлэл-2023" олон улсын үзэсгэлэн яармагийг есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 01-ний хооронд “Мишээл экспо” үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах гэж байна. 48 дахь жилдээ болох гэж буй тус үзэсгэлэн яармагийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Энэ үеэр НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар,

"Тус үзэсгэлэн яармагийн үеэр бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна ижил төрлийн бизнес эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүдээс харилцан туршлага судлах, бизнесээ өргөжүүлэх, хамтын ажиллагаа тэлэх боломжтой. Мөн бидний үйл ажиллагаа, үйлдвэрлэл хөгжлийн ямар шатандаа явж байгаа, олон улсын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид бизнестээ ямар инновацыг шингээж буй талаар сайн туршлага судлах боломж бий" хэмээсэн юм.

Үзэсгэлэнд хүрэлцэн ирж буй 60 гаруй олон улсын аж ахуйн нэгжүүд нь

  • Хөдөө аж ахуй: Био бордоо, органик хог хаягдлыг боловсруулах бэлдмэл, ургац хураагч комбайнууд, бүх төрлийн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, ачааны, зорчигч тээврийн, чиргүүлийн, тусгай техник, микроавтобус, электробус
  • Барилга: Барилгын материал, гипс хавтан, фанер, хөөс, дамжуулах хоолойн эд анги, LED гэрэлтүүлгийн үйлдвэрлэл
  • Хүнс: Жимс, жимсгэнэ, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, зөгийн үйлдвэрлэл, зэрлэг ойн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, тосны ургамлын үр тариа (маалинга, рапс)-ны бүтээгдэхүүн, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн, бяслаг, цөцгийн тос, мах, махан хагас боловсруулсан бүтээгдэхүүн, чихэр
  • Хөнгөн үйлдвэр: Бугын үслэг эдлэлээр хийсэн гутал, халуун хадгалах сав, гэр ахуйн хэрэгсэл
  • Эрүүл мэнд: Мал эмнэлгийн эмийн сангийн сүлжээ, байгаль нуурын давирхай гэх мэт бараа бүтээгдэхүүнээр оролцож байна.
С.Жавхлан: 2024 оны сонгуульд нэр дэвшинэ. Би УИХ-д байхад бас л үзүүштэй байлаа
С.Жавхлан: 2024 оны сонгуульд нэр дэвшинэ. Би УИХ-д байхад бас л үзүүштэй байлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.