Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“АРД“-ын Ч.Ганхуягийн эмэгтэй хүний биед халдсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 26 секунд

“Ард даатгал”, “Ард менежмент”, “Ард койн”, “Ард кредит”, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн үүсгэн байгуулагч “Хас”-ын Ч.Ганхуягийг эмэгтэй хүн зодсон хэргээр шалгаж байгаа талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, тэрбээр олон нийтийн газар танхайрч, нэгэн эмэгтэйг зодсон бөгөөд тухайн зодуулсан эмэгтэй гомдол гаргаснаар уг хэргийг шалгаж эхэлсэн байна. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан ЦЕГ-аас дараах мэдээллийг өглөө.

"Цагдаагийн байгууллагаас иргэн "Г" нарт холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг 2023 оны наймдугаар сарын 03-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын газарт шилжүүлжээ" гэжээ.

САНУУЛАХАД, 11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" хэмээн заажээ.

Гэр бүл судлаач  Л.Нарантуяа: Залуучуудын гэр бүл салалтын шалтгаан эцэг, эхтэй нь ШУУД  ХАМААРАЛТАЙ
Гэр бүл судлаач Л.Нарантуяа: Залуучуудын гэр бүл салалтын шалтгаан эцэг, эхтэй нь ШУУД ХАМААРАЛТАЙ
 
Энэ долоо хоногийн ОНЦЛОХ нийтлэлүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.