Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Морин тэрэгтэй хүнд KFC “drive-thru” үйлчлэхээс татгалзжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 27 секунд


Англи улсын иргэн 55 настай Иан Бэлл өөрийн морь болох Жон Жонтой хамт KFC-ээр үйлчлүүлэх гэсэн боловч түүнд үйлчлэхээс татгалзсан байна.

“Би бусад үйлчлүүлэгчдийн л адил “drive thru” хэсэгт машинуудын дунд дугаарлан зогсож байлаа, миний захиалгаа өгөх ээлж болтол нэгэн менежер хүрч ирэн бусад үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд болон аюулгүй байдлын үүднээс танд үйлчлүүлэх боломжгүй гэсэн. Түүний энэ үгийг сонсоод би маш их гайхсан, би ямар ч буруу зүйл хийгээгүй. Жон Жон маань хурга шиг л тайван зогсож байсан, угаасаа тэр маань ч их сайхан ааштай морь.” хэмээн Иан өгүүлсэн байна. 

Ийнхүү татгалзсан хариу хүлээн авсан Иан МакДоналдсыг зорьжээ. “Тэнд очиход хэн ч надад таагүй зүйл хэлээгүй, ядаж над руу муухай харсан ч хүн ч байгаагүй. Энгийнээр л надад үйлчилсэн” хэмээсэн байна. Мөн тэрээр хэлэхдээ ихэнх хүмүүсийн гэр бүлийн гишүүн мэт тэжээвэр амьтан нь муур, нохой байдаг, харин миний хувьд Жон Жон бол гэр бүлийн минь гишүүн гэжээ.

 

Нийгмийн болж бүтэхгүй ангайж орхигдсон шарх бүхнийг багш сургууль хоёр торгоож хэр тэсэх билээ дээ
Нийгмийн болж бүтэхгүй ангайж орхигдсон шарх бүхнийг багш сургууль хоёр торгоож хэр тэсэх билээ дээ
 
ЦУОШГ-ын даргаар Э.Баттулгыг томиллоо
ЦУОШГ-ын даргаар Э.Баттулгыг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.