Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган болж байна. 2016 оноос хойш тус холбоог удирдсан С.Одонтуяа үүрэгт ажлаа өгөхөө мэдэгдсэн бөгөөд шинэ залуу үеэ дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.
Тэгвэл яг одоо Ерөнхийлөгчийг сонгох асуудлыг хэлэлцэж эхлэхээр хурал хаалттай хэлбэрт шилжиж байна. ХуралдаанаарАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг Зөвлөлдөх зөвлөлийн хурлаас томилж, чөлөөлж байхаар шийдвэрлэж баталсан байна.
Эргэн сануулахад, Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, М-Ойл группийн Ерөнхийлөгч Б.Пунсалмаа, АН-ын ҮБХ-ны гишүүн Г.Жаргалан нарын нийт есөн хүн нэр дэвшихээр бүртгүүлээд байсан боловч НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа болон АН-ын гишүүн Г.Хажидмаа нар нэрээ татсан. Ингэснээр АЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй долоон хүн өчигдөр батламжаа гардан авсан байдаг.