Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсэн галлагаатай сургуулиудын дулааны асуудлыг шийдвэрлэхэд Япон улстай хамтарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Япон улсын Байгаль Орчны Яамны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч OECC байгууллага болон эрчим хүчний хэмнэлтийн Осүми ХХК-ийн төлөөлөгчдийг Нийслэлийн боловсролын газарт хүлээн авч уулзлаа.

Сэргээгдэх эрчим хүч ашиглан сургууль, цэцэрлэгийн эрчим хүчний хэрэглээг хангах, мөн төвийн дулаанд холбогдоогүй сургууль, цэцэрлэгүүдийн дулааны хангамжийг байгальд ээлтэй технологи ашиглан шийдэх боломж нөхцөл, шийдлүүдийн талаар санал солилцов.

Мөн Бямба гарагт энэ чиглэлээр хэрэгжиж байгаа сайн туршлага буюу төвийн шугамд холбогдоогүй Сонгинохайрхан дүүргийн 152 дугаар сургуулийн нүүрсэн галлагаатай зуухыг хийн зуухаар солих ажлын явцтай танилцаж, цаашид эрчим хүчний хэрэглээг байгальд ээлтэй байдлаар шийдэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохирлоо гэж Нийслэлийн Боловсролын Газраас мэдээллээ.

ЦЕГ: Бичлэг дээрх 6-8 насны 4 хүүхдийг олж тогтоон, хүүхэд хамгааллын хариу арга хэмжээ авч байна
ЦЕГ: Бичлэг дээрх 6-8 насны 4 хүүхдийг олж тогтоон, хүүхэд хамгааллын хариу арга хэмжээ авч байна
 
Ц.Энхзаяа: Н.Батсуурь нь нэг ч удаа охинтойгоо холбоо бариагүй, аж амьдрал, хичээл сургууль, охин нь яаж өсөж, торниж байгааг асуулгүй 15 жил боллоо