Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Бичлэг дээрх 6-8 насны 4 хүүхдийг олж тогтоон, хүүхэд хамгааллын хариу арга хэмжээ авч байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 5 секунд

Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр "Энхтуяа" гэх цахим хаягаас нийтлэгдсэн бага насны 4 хүүхдийн бичлэгийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс холбогдох байгууллагуудтай хамтран шалгаж байна.

Бичлэгт дурдагдсан 6-8 насны нэр бүхий хүүхдүүдийг олж тогтоосон ба Цагдаагийн байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчид Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэстэй хамтран хүүхэд хамгааллын холбогдох ажил, арга хэмжээг зохион байгуулж байна.

Иймд цахим сүлжээнд тавигдсан мэдээлэл ул мөргүй устахгүй, урт удаан хугацааны турш цахим хаягуудаар түгээгддэг тул энэ мэт зохисгүй агуулга бүхий зураг, бичлэг харсан бол "ekids" цахим хуудсаар дамжин "Internet Watch Foundation/IWF/"-т мэдээлж, устгуулах, холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

Хүүхдийнхээ гар утсанд “Content & Privacy Restriction” тохироог хийж, зохисгүй агуулгатай контентоос хамгаалаарай
Хүүхдийнхээ гар утсанд “Content & Privacy Restriction” тохироог хийж, зохисгүй агуулгатай контентоос хамгаалаарай
 
“Гоёл-2025” наадмын “ТОП МОДЕЛЬ”-оор А.Хулан тодорчээ
“Гоёл-2025” наадмын “ТОП МОДЕЛЬ”-оор А.Хулан тодорчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.