"Фантастик" продакшны жүжигчин Б.Барслхагва өөрийн хувцасны брэндийн нээлтээ өнөөдөр буюу есдүгээр сарын 23-ны өдөр хийлээ.
Түүний бизнесийн хамтрагчаар Ninjee & Saraa's tailor –ийн үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар ажиллажээ. "Bars" брэнд нь онлайн сайтаар захиалгаа тогтмол авч байгаа бөгөөд нэрийн дэлгүүр нь "Очир төв" ийн 7 давхарт байрлаж байгаа аж.
Тус брэндийн хувьд бүх арьсаа Монголдоо боловсруулж, Монголдоо үйлдвэрлэж, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт 100 орчим хүний ажлын байрыг шинээр бий болгосон бөгөөд үндэсний брэндээ дэлхийн брэнд болгох зорилготой гэдгийг жүжигчин Б.Барслхагва дурдсан юм.