Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: Тас, тас инээсээр гүйгээд ирдэг үрс тас харанхуй, чимээ аниргүйд ганцаархнаа нойрсох болов

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 4 секунд

Тас, тас инээсээр гүйгээд ирдэг үр минь тас харанхуй, чимээ аниргүйд ганцаархнаа нойрсох болов. Олон сар жил нойроо хугаслан байж өсгөсөн бяцхан үр минь омголон залуу насандаа бардсан бусдын гарт амиа өгөв...

Хэчнээн олон ээж энэ бодолд автаж, хэчнээн олон аав энэ бодлоос зугтаадаг бол. Магадгүй үүний хариултыг мэдэх хүн үгүй биз. Харин бусдын бодолд ийм хар дурсамжийг үлдээхгүй байхаас хүн бүр сэргийлж л чадна. Үүний нэгэн жишээ өчигдөр нийслэл хотод болж өнгөрөв. Хүн бүхний сэтгэлийг зүссэн энэхүү үйл явдал олон хүнд анхааруулга болсон биз.

Амьдралын их далайд дөнгөж хөл тавьж буй бяцхан охид хүн бүрийн аюулгүй хэмээн нэрлэдэг цагаан гарцаар гарч явахдаа хурд хэтрүүлсэн жолоочийн буруугаас болж нэг нь газар дээрээ амь насаа алдаж, нэг нь насан туршдаа дурсах аймшигт хар толботой үлдэв. Тухайн жолооч хотын төвд 100 км/цагийн хурдтай зорчиж байсан гэх мэдээлэл ч гарсан. Угтаа тээврийн хэрэгсэл жолоодож байгаа хүн бүр хотын төвд хэдэн км/цагийн хурдтай явах ёстойг мэднэ. Гэтэл хурдны зам дээр давхиж буй мэт хотын төвөөр зорчсоноос үүдэн өнөөдөр нэг бяцхан амь хорвоогоос буцаж, нэг гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэв.

Угтаа замын хөдөлгөөний дүрмэнд гарцаар явган хүн гарч байвал жолооч заавал зам тавьж өгнө хэмээн заасан байдаг. Гэтэл манай улсад дүрмийн мэдлэггүй гэхээс илүү соёлгүй жолооч олон тул гарцаар гарч буй хүнд зам тавьж өгөх нь тун цөөн. Үүнээс ч үүдэн бага насны хүүхэд гэлтгүй олон олон монгол хүний амь цагаан гарцан дээр үрэгдэж байна гэхэд буруудахгүй.

Тийм ч учраас бид бусдын гаргасан алдаанаас суралцаж, осол гаргахаас урьдчилан сэргийлэх ёстой. Үүнийгээ ч дагаад өдрөөс өдөрт зам тээврийн осол буурах боломжтой. Гэтэл яагаад энэ төрлийн аюул осол өдөр ирэх тусам нэмэгдээд байна вэ. Энэ асуултад хариулт өгье.

Үүний гол шалтгаан бол яах аргагүй "хүчгүй" хуулийн зохицуулалт. Хууль дэндүү хөнгөн байгаагаас үүдэж, хуулинд захирагдах хүн үгүй болно. Тиймээс хуулийн заалтыг чангатгаж, хүн бүрийг хуулийн өмнө тэгш эрхтэй байлгах ёстой. Хэдхэн сарын өмнө согтуу жолооч М олон машин мөргөж бас нэг бяцхан охины эрүүл мэндэд ноцтойгоор халдсан. Үүнийг хүн бүр санаж буй биз. Гэвч тэрбээр өнөөдөр хуулиас дээгүүр эрх эдэлж, ямар ч хариуцлага үүрээгүй нь олон араатанд хуулиас дээгүүр эрх мэдэлтэй байх боломжийг олгосон гэхэд буруудахгүй. Тиймээс л хуулиа чангатгаж, хариуцлагыг нь зөвөөр үүрүүлэх цаг болсон гэсэн үг юм.

Энэ бол зүгээр л яриад өнгөрөх сэдэв бус. Харин зайлшгүй хөндөх ёстой асуудал. Гарцаар ч бид аюулгүй алхаж болохоо больсон энэ үед амьд явах батаглгаа байхгүй гэхэд буруудахгүй нь. Тиймээс хуулийн заалтыг эргэн нэг харж, Монголын ирээдүй болсон бяцхан үрсийг эрүүл, аюулгүй орчинд аьдрах эрхээр бүрэн хангах нь хамгийн чухал юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийнэ
УИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийнэ
 
Азийн топ лигт  О.Хулан тоглох гэрээгээ байгууллаа
Азийн топ лигт О.Хулан тоглох гэрээгээ байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.