Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган энэ сарын 25-ны өдөр буюу ирэх Даваа гарагт зохион байгуулагдахаар болсон билээ. Тус чуулганаар Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргээс сонгогдсон 350 гаруй эмэгтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо чуулж шинэ Ерөнхийлөгчөө сонгох бөгөөд нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр дууслаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн нэр дэвшихээр болжээ. Түүний хувьд сүүлийн үед МонДе фракцид хамаарагдах болсон гэх түүнийг хамгийн ихээр түлхэж байгаа хүн бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга. Түүний МоАХ фракц дэд дарга нарын багагүй хувийг авсан ч эмэгтэйчүүдийн холбоо болон нийслэлийг нэмж авна гэж зүтгэж буй гэх мэдээлэл байна. Үүнээс гадна А.Адъяасүрэнг оруулж ирэх нь эмэгтэйчүүдийн холбоонд мөнгө санхүүгийн хувьд дэмжлэгтэй гэх яриа АН-ын эмэгтэйчүүд дунд яригдаж байна.