Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган энэ сарын 25-ны өдөр буюу ирэх Даваа гарагт зохион байгуулагдахаар болсон билээ. Тус чуулганаар Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргээс сонгогдсон 350 гаруй эмэгтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо чуулж шинэ Ерөнхийлөгчөө сонгох бөгөөд нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр дууслаа.
Тэгвэл “М-Ойл” группын Ерөнхийлөгч, нийслэлийн АЭХ-ны тэргүүн Б.Пунсалмаа нэр дэвшихээр болжээ. Б.Пунсалмаагийн хувьд 2002 онд МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн тэрээр 2006 оноос "М-Ойл" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм. Түүнчлэн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялагдал хүлээж байсан.