Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ингэний сүү боловсруулах үйлдвэр энэ онд ашиглалтад орно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 57 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, ЗГ-ын бусад гишүүдийн хамт Баянхонгор аймагт ажиллах үеэрээ тус аймагт баригдаж буй Дулааны цахилгаан станц болон шинэ суурьшлын бүс байгуулах төслийн ажлын явцыг газар дээр нь шалгалаа.

БНСУ-ын экзим банкны хөрөнгө оруулалтаар манай улсын 10 аймагт ДЦС барьж байгаагийн нэг нь Баянхонгор аймаг. Тус аймагт барьж буй ДЦС-ын барилга угсралтын ажлын энэ оны төлөвлөгөө 87 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол нийт барилга угсралтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна. Барилгын ажлыг ирэх оны 2 дугаар улиралд дуусгахаар төлөвлөөд байгаа юм.

Баянхонгор аймаг нь 320 га талбайд шинэ суурьшлын бүс байгуулахаар ажлаа эхлүүлээд буй бөгөөд үүнд 2126 өрхийн 7441 хүн ам суурьших ба Засаг захиргаа, нийгмийн үйлчилгээний барилга байгууламж, амины орон сууц болон нийтийн орон сууцны барилга байгууламжуудыг барихаар төлөвлөөд байна.

Тус шинэ суурьшлын бүсийг байгуулах ажлын хүрээнд мах ногооны 1000 тонн зоорийн барилга барьж буй бөгөөд энэ оны 12 дугаар сард ашиглалтад оруулах аж.

Тус аймгийн хувьд 45-50 мянган тэмээтэй бөгөөд ингэний сүүг боловсруулж, экспортод гаргах зорилго дэвшүүлэн, Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг барьж буй. Уг үйлдвэрийн барилгын ажлыг 11 дүгээр сард дуусгаж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Энэ үеэр орон нутгийн удирдлагууд нутагтаа ингэний 30-40 ферм байгуулахаар төлөвлөж буйгаа илэрхийлээд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс дэмжиж ажиллахыг хүслээ.

23 дугаар сургуулийн хүүхдийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан“ эсэхийг шалгаж байна
23 дугаар сургуулийн хүүхдийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан“ эсэхийг шалгаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.