Өнөөдрийн Засгийн газрын /2020.7.22/ ээлжит хуралдаанаар зарим агентлагийн дарга нарыг томилсон байна.
Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газрын даргаар тус газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдыг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Эрчим хүчний дэд сайд асан Т.Гантулгыг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар Уул, уурхайн дэд сайд асан Д.Загджавыг томилжээ.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Баасандоржийг томилсон байна.
-ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР Б.БААСАНДОРЖИЙГ ТОМИЛЛОО-
Б.Баасандорж нь төрийн албанд 19 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хорооны референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яамны газрын дарга, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх, 2018 оноос Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан.
Засгийн газрын шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны хамт олон болон тус яамны харьяа агентлаг, байгууллагын удирдлагуудад танилцууллаа.
-ЦЕГ-ЫН ДАРГААР ТУС ГАЗРЫН ДЭД ДАРГА Ж.БОЛДЫГ ТОМИЛОВ-
Цагдаагийн ерөнхий газрын даргаар тус газрын дэд дарга, хурандаа Ж.Болдыг томилжээ. Тэрээр хуульч, эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй.
Боловсрол:
- 1993-1997 онд Цагдаагийн дээд сургууль
- 2007-2008 онд Удирдлагын академи
Ажилласан байдал:
- 1996-2001 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч;
- 2001-2006 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч;
- 2006-2010 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч;
- 2010-2011 онд Мөрдөн байцаах газарт Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч;
- 2011-2012 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч;
- 2012-2013 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга;
- 2013-2014 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн тасгийн дарга;
- 2014 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга;
- 2015-2017 Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга;
- 2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга;
- 2017-2019 онд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга
- 2019 оноос Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга
-МХЕГ-ЫН ДАРГААР ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД АСАН Т.ГАНТУЛГЫГ ТОМИЛЖЭЭ-
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Эрчим хүчний дэд сайд асан Т.Гантулгыг томилжээ.
Төгссөн сургууль:
1985 – 1990 онд ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургууль, Түүх нийгмийн багш
1997 – 2000 онд МУИС-ийн докторантур, Улс төр судлаач
2002- 2004 онд Үндэсний Тагнуулын академи, Эрх зүйч
Улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор, PhD
АЖЛЫН ТУРШЛАГА
1983 – 1985 онд Говь-Алтай аймгийн МХЗЭ-ийн хороонд зохион байгуулагч
1990 – 1994 онд Говь-Алтай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан
1994 – 2000 онд “Алтайн Кашмир” ХХК-ийн Ерөнхий захирал
2000 – 2007 онд МАН-ын даргын зөвлөх
2007 – 2009 онд Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга
2009 – 2012 онд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
2013 – 2016 онд МАН-ын Нарийн бичгийн дарга
2016 оноос Эрчим хүчний дэд сайд
Гадаад хэлний мэдлэг: Англи, Орос
-УУЛ УУРХАЙН ДЭД САЙД АСАН Д.ЗАГДЖАВЫГ ШШГЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛЛОО-
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын даргаар Уул уурхайн дэд сайд асан Д.Загджавыг томилжээ.
Д.Загджав нь НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийг төгсөж, ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг төгссөн, Улс төрийн ухааны доктор, профессор хүн юм.
Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс, Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэс, “Алтай интернэйшнл” ХХК-д ажиллаж 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ.
Мөн Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгч, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
-ЕРӨНХИЙ САЙДЫН ЗӨВЛӨХ Б.ЦЭНГЭЛИЙГ ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛОВ-
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар Б.Цэнгэлийг томилжээ. Тэрбээр эрх зүйч мэргэжилтэй бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх байв.
Боловсрол:
1985 онд Дархан хотын 3 дугаар 10 жилийн дунд сургууль
1990 онд хуучнаар ЗХУ-д Иванаво хотын Улсын Их сургууль
2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистрт суралцсан.
Ажилласан байдал:
- 1990-1992 онд Дархан хотын Ардын шүүхэд нарийн бичгийн дарга
- 1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Зохион байгуулагч,
- 1997-1998 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд Хуулийн зөвлөх 2000 оны 01-06 дугаар сард Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер,
- 2001 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газарт албаны дарга
- 2001-2002 онд Гаалийн ерөнхий газрын Хяналтын шуурхай албаны дарга,
- 2002-2003 онд Гаалийн ерөнхий газрын Хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтэст Гаалийн улсын ахлах байцаагч
- 2003-2006 онд Улаанбаатар дахь Гаалийн газарт Орлогч дарга
- 2006-2008 онд Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга
- 2008-2009 онд Зам, тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн захирал
- 2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто тээврийн газрын дарга
- 2012 оны 01 дүгээр сараас 2012 оны 09 дүгээр сард Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд
- 2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх
- 2015 онд Гаалийн ерөнхий газрын дарга
- 2017-2019 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал
- 2019-2020 онд Ерөнхий сайдын зөвлөх