Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр ШАРК Д.Энхтүвшин сонгогдлоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 49 секунд

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр "MCS" группийн дэд ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин 40 хувийн саналаар сонгогдлоо. Тэрбээр, сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэх үедээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан, "Статистикаар эдийн засаг жил бүр өсөлттэй гардаг ч ихэнхи бизнес эрхлэгчид цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд үйл ажиллагаагаа явуулж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоо сүүлийн 10 жилд буурсан үр дүнтэй байна. Нөгөө талаас төсөв, төрийн өмчийн хэмжээ улам нэмэгдэж, тэдгээрийн зүй бус ашиглалтын маргаан тасрахаа болилоо.

Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд МҮХАҮТ-ын үйл ажиллагааг улам сайжруулан, төртэй бүтээлч хамтын ажиллагааг бий болгох замаар хувь нэмрээ оруулах боломж байна гэж бодон нэрээ дэвшүүлж байна. Энэ байгууллагыг улс төр болон хувийн жижиг эрх ашгуудаас ангид байлгах нь их чухал санагддаг.

2022 оны эхэнд М-Си-Эс групп-с гарснаасаа хойш хуримтлуулсан мэдлэг, туршлагаа бусад жижиг, дунд компани, стартап-уудтай хуваалцаж, хөгжлийн дараагийн үе шатанд гарахад туслахыг зорин ажиллаж байна. Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд, орон нутгийн бизнесийн орчны хувьд сайжруулах боломж, орон зайнууд асар их харагдаж байна.

Танхимын үйл ажиллагааг яаж сайжруулах талаар та бүхэн бас санал бодлоо хуваалцаарай.

Хөдөлмөрлөсөн нь хөлжиж болдог нийгмийг хамтдаа бий болгож, олуулаа баяжмаар байна" хэмээн амлаж байсан юм.

СУРВАЛЖИЛГА: “Намрын ногоон өдрүүд“ үзэсгэлэнгийн сонголт арвин, үнэ хямд байна
СУРВАЛЖИЛГА: “Намрын ногоон өдрүүд“ үзэсгэлэнгийн сонголт арвин, үнэ хямд байна
 
Аймгийн арслан Д.Алтанцоож түрүүллээ
Аймгийн арслан Д.Алтанцоож түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.