Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Лакшми: Улс төржсөн, хүний найруулсан тоглоомоос гарахаар шийдлээ

Огноо
Унших
1 минут 0 секунд

Эдийн засагч Б.Лакшми МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татлаа. Тодруулбал, дөрвөн жилд нэг удаа болдог Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын XXI их хурал өнөөдөр болж буй. Тус хурлаар МҮХАҮТ шинэ Ерөнхийлөгчөө тодруулах билээ. Ерөнхийлөгчид Скайтел группийн гүйцэтгэх захирал асан Д.Болор, Коёотэ ХХК-ийн захирал Д.Бямбасайхан, Буян ХХК-ийн захирал Жаргалсайхан, "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд нарын 13 хүн нэр дэвшиж буй. Нэр дэвшигчид дундаас ганц эмэгтэй нэр дэвшигч нь Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Ерөнхий захирал, эдийн засагч Б.Лакшми байсан юм. Гэвч тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр "Улс төржсөн, хүний найруулсан тоглоомоос гарахаар шийдлээ" гэжээ.

СУРВАЛЖИЛГА: Багш нарынхаа бүтээлээр “ГОЁЖ“, жишиг тогтоосон 275 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ
СУРВАЛЖИЛГА: Багш нарынхаа бүтээлээр “ГОЁЖ“, жишиг тогтоосон 275 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ
 
Л.Энх-Амгалан: Төрөөс хувьсах зардал авч байгаа 350 цэцэрлэгийг хэний өмч гэдгийг би нэг бүрчлэн мэдэхгүй
Л.Энх-Амгалан: Төрөөс хувьсах зардал авч байгаа 350 цэцэрлэгийг хэний өмч гэдгийг би нэг бүрчлэн мэдэхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.