Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүллээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхэд УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, тэдний хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хуралдааныг энэ сарын 28-ны 14.00 цагт товлосон байна.

Шүүх хурлын үеэр "Эрдэнэс Тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг "Намайг болон манай гэр бүлийг хамгаалалтад авч өгнө үү. Яллагдагч Б.Ганхуяг миний бие "нүүрсний" гэх хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлж, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ асуудлаар мөрдөн шалгах байгууллагатай хамтарч ажиллах хүсэлтэй байна.

Хамтран ажиллах эрх бүхий этгээдээр тогтоож намайг болон миний гэр бүлийг хамгаалалтад авч өгнө үү" гэх хүсэлтийг гаргасан ч прокуророос уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй хэмээсэн байдаг.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 17 хэм дулаан, үүлшинэ
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 17 хэм дулаан, үүлшинэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.