Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нохой зууж ирсэн тарвагыг гэр бүлээрээ чанаж идсэнээс үүдэж, тарваган тахлаар өвчилжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 17 секунд

Завхан аймгийн Улиастай суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байсан. Тиймээс аймгийн онцгой комисс хуралдаж, Завхан аймгийн Засаг даргын захирамжаар есдүгээр сарын 19-нөөс эхлэн Улиастай сумаас гарах, Яруу сумаас гарах, орох хөдөлгөөнийг зургаан хоногийн хугацаатай хязгаарлахаар шийдвэрлэсэн байна.

Яруу сумын харьяат иргэн нь нохой зууж ирсэн тарвагыг өвчилж, гэр бүлээрээ чанаж идсэн байна. Улмаар тухайн иргэн халуурч, булчирхай нь цочсон тул өрхийн эмнэлэгт хандсан аж.

Иймд иргэд та бүхнийг Тарваган тахлын халдвараас сэргийлж:

  • Тарвага агнахгүй байх
  • Тарвага өвчихгүй байх
  • Тарваганы түүхий мах, дотор эрхтнийг хэрэглэхгүй байх
  • Агнасан тарвага, түүний махыг хөлдөөж хадгалахгүй, тээвэрлэхгүй байх
  • Тарвага, тулам худалдах, худалдаж авахгүй байх
  • Бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлж тарваганы нүх, дош руу ойртохгүй байх

Тарваганы үхдэл, сэг зэм, хөдөлгөөн нь удааширсан тарвагатай таарвал гар хүрэлгүй орон нутгийн эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвд мэдээллэхийг зөвлөж байна.

Т.Аюурсайханы өмгөөлөгчөөс хэргийг прокурорт буцаах хүсэлт гаргалаа
Т.Аюурсайханы өмгөөлөгчөөс хэргийг прокурорт буцаах хүсэлт гаргалаа
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.