Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

КИОСК: Цахимаар авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэхэд хоёр талын иргэн ЗААВАЛ адилхан ХАРЬЯАЛАЛТАЙ байх ёстой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 44 секунд

Монгол Улс анх удаа цахим гэрээ хийх үйлчилгээ нэвтэрсэнд иргэд ихээхэн сайшаалтай хандаж байна. Учир нь авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэхэд Е-Монголиа системд нэвтрэхэд л хангалттай. Өмнө нь нэг цонхны үйлчилгээн дээр олон цаг дугаарлаж, бичиг цаас цуглуулж сая нэг бүтдэг байсан ажил цахимжиж, тоон гарын үсэгтэй боллоо. Энэ талаар Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал хэлэхдээ "Уг цахим үйлчилгээ нэвтэрснээр Монгол Улс тоон гарын үсэгтэй болох алхам руу ойртож байгаа" талаар онцолсон юм. Мөн цахим шилжилтийн үр дүнд татварын байцаагч нартай уулзах шаардлагагүй болжээ.

Тэгвэл дээрх үйлчилгээг "И-Монголиа" системээс авахад ямар дэс дараалалтай байдаг, нийслэлийн аль дүүрэгт киоск машин байршиж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.

-Нэр шилжүүлэхэд заавал хоёр талын шилжүүлэгч нар адилхан АЙМАГ, СУМЫН харъяалалтай байх ёстой-

"И-Монголиа" системийн Киоск машин нийслэлийн 10 байршилд бий. Бид Төв Шууданд байрлах хурдан үйлчилгээний цэгийг зорьж, тоон гарын үсэг авах заавартай танилцлаа.

Тус үйлчилгээний зөвлөх ажилтнаас цөөн зүйлийг тодруулахад "Хоёр хоногийн өмнөөс уг үйлчилгээ нэвтэрсэн учир автомашины нэр шилжүүлэхээр ирж буй иргэд цөөн байна. Өнөөдөр гэхэд нэг л үйлчлүүлэгч ирсэн. Нэр шилжүүлэхэд хоёр талын иргэд заавал ижил аймаг, сумын харъяалалтай байх ёстой. Жишээ нь, хоёулаа Улаанбаатарын харъяалалтай байх, эсхүл хоёулаа нэг аймгийн харъяатай байсан тохиолдолд цахимаар нэр шилжих үйлчилгээ бүрэн хэрэгжинэ" гэв.

-Тоон гарын үсэг авахдаа утсан дээрээ "G-SIGN" аппликейшиныг заавал татах ёстой-

Авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх хамгийн эхний үйлдэл өөрсдийн хувийн мэдээллээ оруулна. Үүний дараа хоёр талын иргэд тоон гарын үсэг авах ёстой. Ингэхдээ өөрсдийн гар утсан дээрээ "G-SIGN" аппликейшиныг татан авч бүртгүүлснээр тоон гарын үсэг болох 8 орон бүхий тоо гарч ирнэ. Ийнхүү авто машины нэр шилжүүлэхэд бэлэн болох аж. Өмчлөл шилжүүлсэн цахим хэлцэл нь И-Монголиа цахим системд байрлах үндэсний цахим шуудангаар тухайн хоёр иргэнд очих бөгөөд өмчлөл хүлээн авсан иргэний тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ мөн И-Монгол систем дээр үүснэ.

-Авто тээврийн нэр шилжүүлэх боломжтой Киоск машины 10 байршил-

-Төв шуудан дахь "ХУРДАН" цэг

-22 авто худалдааны цогцолбор

-Хан плаза худалдаа үйлчилгээний төв

-Чингэлтэй нэг цонхны үйлчилгээ

-Мишээл үйлчилгээний нэгдсэн төв

-Да хүрээ авто худалдааны төв

-Жанжин клуб соёлын ордон

-Дүнжингарав үйлчилгээний нэгдсэн төвд тус тус байршиж байна.

Цаашид тоон гарын үсгийн энэ мэт хэрэглээг дэмжсэн үйлчилгээ, системүүд бий болсноор цахим шилжилт жинхэнэ утгаараа хийгдэж, өнөөдрийн тулгамдсан асуудал болсон түгжрэл түүнээс үүдэлтэй алдагдаж буй цаг хугацааг хэмнэж, төрийн болон бусад үйлчилгээг цахимжуулан, үйлчилгээг хурдан шуурхай хүргэх боломжийг бий болгож байна.

Улаанбаатарт 18 хэмийн дулаан, бороо орохгүй
Улаанбаатарт 18 хэмийн дулаан, бороо орохгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.