Дөрвөн жилд нэг удаа болдог Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын XXI их хурал өнөөдөр буюу есдүгээр сарын 20-ны өдөр болно.
Тус хурлаар МҮХАҮТ шинэ Ерөнхийлөгчөө тодруулах бөгөөд ерөнхийлөгчид нийт 13 хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн юм. Харин Ерөнхийлөгчид нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн хэд хэдэн хүн бий. Тодруулбал,
- ШАРК Д.Энхтүвшин
- Скайтел группийн гүйцэтгэх захирал асан Д.Болор
- Коёотэ ХХК-ийн захирал Д.Бямбасайхан
- “Улаанбаатар үнэт цаасны бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга
- "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд
- МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн
- Эдийн засагч Б.Лакшми
- Монголбрэнд холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий
- ЭМ ТИ ЭМ СИТИ ИНЖЕНЕРИНГ ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Мөнхсайхан нар юм.
Тэдний байр суурийг энд дарж унших боломжтой.