Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Улаанбаатар хот метротой болно. Олон жил ярьсан учир ард түмэн итгэхгүй ч бид хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Хотын дарга Д.Сумъяабазар нийтийн тээврийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийтийн тээврийн салбарын төлөөлөлүүдтэй уулзаж байна.

Энэ үеэр тэрбээр салбарын төлөөллүүдэд хандаж "Нийтийн тээврийн салбарт шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд Улаанбаатар хотод анх удаа 1225 автобусыг оруулж ирсэн. Өмнө нь ийм том парк шинэчлэл огт хийгдэж байгаагүй. Одоо тулгамдаж байгаа асуудлуудаа ярьж хэлэлцэж, шинэ шатанд гарч ажилламаар байна. Тийм ч учраас би та нарыг сонсоно. Буцаагаад шахаж шаардана.

Улаанбаатар хотын иргэд эрүүл, аюулгүй, стандартад нийцсэн автобусны үйлчилгээг авах ёстой. Тэр үйлчилгээг явуулах бодлогын шийдлийг Хотын дарга хийнэ. Та нар тэр стандартыг барьж чанартай үйлчилгээг хүргэх ёстой" гэв.

Мөн тэрбээр уулзалтын үеэр "Улаанбаатар хот метротой болно. Олон жил ярьсан учраас ард түмэн итгэхгүй байх. Тэр хамаагүй. Бид хийнэ. Бэлтгэл ажлууд хангагдаад явж байгаа" хэмээн онцлов.

Зуунмод хотод баригдаж буй 30 мегаваттын дулааны станцын барилгын ажлын явц 26 хувьтай үргэлжилж байна
Зуунмод хотод баригдаж буй 30 мегаваттын дулааны станцын барилгын ажлын явц 26 хувьтай үргэлжилж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.