“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтнуудын сургуулийн менежмент, хичээл, сургалтад хэрэгжүүлж буй бүтээлч, үйл ажиллагаа, санал санаачилгыг илрүүлэх, үр дүнг олон нийтэд таниулах, сурталчлах түгээн дэлгэрүүлэх зорилгоор эсээ бичлэгийн уралдаан зарласан.
2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 04 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд зохион байгуулсан Эсээ бичлэгийн уралдаанд “Үндэсний сургагч багш”-аар бэлтгэгдсэн 106 багш, тус сургалтад хамрагдсан нийт 5942 багш оролцсон юм.
Гурван үе шатаар шалгаруулсан уралдаанд 10 багшийн эсээ шалгарч Япон улсын шизуока мужид зохион байгуулагдах сургалтад хамрагдах эрхийн бичгээр шагнуулжээ.