Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга дахин хүчингийн гэмт хэрэгт холбогдсон байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... зочид буудалд иргэн Г гэгч нь бусдыг хүчиндэхийг завдсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байна" гэлээ.

Хохирогч гэх оюутан охин өнөөдөр өглөө цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Цагдаагийнхан түүнийг Хан-Уул дүүрэгт байрлах зочид буудалд байхад нь саатуулж, эрүүлжүүлэх байр руу авч явсан аж.

Тэрбээр өмнө нь хүчингийн хэрэгт холбогдож, улмаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөж, ял эдэлж байгаад суллагдсан билээ.

“Нэг асрын зах зээлийн үнэ нь 300,000 төгрөг байхад номын баярт оролцож буй хүмүүст нэг асрыг 850,000 төгрөгөөр түрээслүүлсэн“
“Нэг асрын зах зээлийн үнэ нь 300,000 төгрөг байхад номын баярт оролцож буй хүмүүст нэг асрыг 850,000 төгрөгөөр түрээслүүлсэн“
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.