Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын “Хүрхрээгийн-Ам”-ны автозамд 2 автомашин мөргөлдөж, 7 хүн хүнд бэртэж, 2 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Энэ талаарх дуудлага мэдээлэл ОБГ-т өчигдөр өдрийн 10:00 цагт ирсэн бөгөөд Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 10:18 цагт очиход “Приус-30” загварын суудлын автомашин, “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж иргэн М /18 настай, эрэгтэй/, Б /45 настай, эмэгтэй/, Л /27 настай, эмэгтэй/, Э /18 настай, эмэгтэй/, М /18 настай, эрэгтэй/, Э /20 настай, эрэгтэй/, Б /20 настай, эрэгтэй/ нар хүнд гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д тээвэрлэн хүргэсэн байна.
Харин иргэн Б /74 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гарган, иргэн Ү /20 настай, эмэгтэй/-д эмнэлгийн анхны тусламж үзүүлэх үед нас барсан тул цогцсыг нийслэлийн Тээврийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгчээ.
Иймд жолооч та бүхэн аюулгүй байдлаа ханган, болзошгүй аюулаас өөрсдийгөө хамгаалахыг уриалж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!