Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ахмад настай иргэнийг орхиж явсан автобусны жолоочид хариуцлага тооцжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

Энэ сарын 20-ны өдөр нийтийн тээврийн жолооч ахмад настныг автобусандаа суулгалгүй орхиод хөдөлсөн бичлэг цахим орчинд тархсан.  Үүнтэй холбоотойгоор иргэний гомдолын дагуу тухайн нийтийн тээврийн жолоочид холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцжээ. 

Энэ талаар Нийслэлийн засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх "Амхад настан иргэнийг орхиж явсан нийтийн тээврийн автобусны жолоочид холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож, дахин зөрчил дутагдал гаргахгүй байхыг санууллаа.Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад энэ төрлийн зөрчил дутагдал гаргахгүй байхыг анхаарууллаа.Иргэд зорчигчид Та бүхэн нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдолоо 7004-4040 утсаар өгч байгаарай" гэв. 

Фото сэтгүүлч Ж.Гэрэлчулуун дугуйтай аяллаар 5000 км зам туулна
Фото сэтгүүлч Ж.Гэрэлчулуун дугуйтай аяллаар 5000 км зам туулна
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.