Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Фото сэтгүүлч Ж.Гэрэлчулуун дугуйтай аяллаар 5000 км зам туулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд


Сэтгүүлч, гэрэл зургийн сурвалжлагч Жамцын Гэрэлчулуун Монгол орноо унадаг дугуйгаар тойрох аяллаа баруун Алтайн зүг энэ жил хийхээр төлөвлөжээ. Тэрбээр өмнө нь дөрвөн удаа дугуйн аялал хийж, эх орноороо 20,000 орчим км зам туулж аялсан туршлагатай дугуйчин юм. Түүний энэ удаагийн аяллын зорилго нь эх дэлхий, байгаль экологийн бодит байдлыг харуулах, дотоодын аялал жуулчлалын байгальд ээлтэй эко тур хийж гэрэл зураг, дүрс бичлэгээр баримжуулж ирэх аж.

Аяллын уриа нь “Байгаль энэ тэргүүнд" байх бөгөөд дээрх урианд тулгуурласан бүтээлээ олны хүртээл болгохоор хэт нь зорьж явна.

Ж.Гэрэлчулуун, ангийн найз, дугуйчин П.Дашжамцын хамт 30-40 хоногт Улаанбаатар – Төв – Өвөрхангай – Архангай – Завхан – Ховд – Баян-Өлгий – Увс – Хөвсгөл – Булган - Улаанбаатар гэсэн маршрутаар нийт 10 аймаг, 70 гаруй сум суурин дайран өнгөрөхөөр төлөвлөж байна.

Аяллын ивээн тэтгэгчээр Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, МГЗНХолбооны салбар Орон нутгийн гэрэл зурагчдын зөвлөл, “Аттила” дугуйн дэлгүүр хамтран уран бүтээлчдээ дэмжин оролцоно.

ЗТХЯ-ны хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэд ял оноов
ЗТХЯ-ны хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэд ял оноов
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.