Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗТХЯ-ны хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэд ял оноов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн даргаар ажиллаж байсан Х.Оргил-Эрдэнэ, БНХАУ-ын иргэн Лиу Хонниан /Liu Hongnian/ нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020.07.21-ний өдөр хэлэлцэж шийдвэрээ гаргалаа.

Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл /4 /хахууль авах//-ийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Оргил-Эрдэнийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял оноов.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйл /хахууль өгөх/-ийн 1 дэх хэсэгт зааснаар БНХАУ-ын иргэн Лиу Хонниан /Liu Hongnian/-д 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ.

Хэргийг эргэн сануулбал,  тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ бусдаас 20 мянган юанийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм.  Түүнийг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд гүйцэтгэгчээр оролцож буй БНХАУ-ын компаниас их хэмжээний хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл тарсан. 
Д.Нямхүү: 461 хүнд шинжилгээ хийхэд бүх сорьцонд  коронавирус илрээгүй
Д.Нямхүү: 461 хүнд шинжилгээ хийхэд бүх сорьцонд коронавирус илрээгүй
 
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.