Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
"Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 461 хүнд коронавирусний шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээний хариунд коронавирус илрээгүй.
Шинжилгэний хариуг задал СӨҮЛ-УБ чиглэлийн хоёр онгоцоор ирсэн 383 хүний давтан шинжилгээ, 7 сарын 2-ны өдөр АНУ-аас ирсэн 25 хүний давтан шинжилгээ, тандалтын 15 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 20 жолооч, Дархан-уул аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
Ингээд МУ-д нийт 287 тохиолдол батлагдсан. Үүнээс 213 хүн эдгэрсэн. Одоо эмчилгээнд74 хүн байна. Биеийн байдлын хувьд хөнгөн 60 хүн, хүндэвтэр 14 хүн байна.
Өчигдөр Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 261 хүн ирсэн. Мөн Австрали-УБ онгоцоор 48 хүн ирсэн. Эдгээр хүмүүсийн сорьцонд шинжилгээ хийх гээд цуглуулж байна.