Ардчилсан намаас төвийн бүсийн "Эдийн засгийн форум"-ыг зохион байгуулж байна. Энэ үеэр АН-ын дарга Л.Гантөмөр "Бидний үйл хэрэг нэгдүгээрт, Монгол Улсын төлөө, хоёрдугаарт, Ардчилсан намын төлөө, гуравдугаарт, Орон нутгийнхаа төлөө, дөрөвдүгээрт би өөрийнхөө төлөө гэдэг дээр төвлөрөх болно.
Либерал бодлого гэдэг өргүй улсыг бүтээдэг юм. Төрийг чинь тамгагүй болгоно шүү гээд зүгээр нэг компанийн захирал хэлж байна. Монгол Улс ядуураад байгаа шалтгаан бол төрийн өмчийн үйлдвэрүүд, тэдгээрийн удирдлагатай холбоотой.
33 жилийн өмнө Ардчилсан нам Монголын ард түмэнд маш тодорхой стратегийг хэлж өгсөн. Бид үг хэлэх, сонгох, сонгогдох эрхийг өгнө гээд өгч чадсан, өмчтэй болгож өгнө гээд бүгдийг нь өгч чадсан. Энэ бол хамгийн том стратеги юм. Бид цаашид энэ стратеги руу явах болно" гэв.