Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“CREATIVE RETAIL STORE” төслийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд “Оюуны Ундраа групп”-тэй хамтран Ковид-19 цар тахлын үед нийгмийн хариуцлагын үүднээс түрээсийн тэг төгрөгийн нөхцөлөөр “Зайсан Хилл” цогцолборт үндэсний үйлдвэрлэл эрхлэгч энтрепренер, стартапуудаа дэмжиж “CREATIVE RETAIL STORE 2” төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Төсөлд НШУҮИГ-ын дэргэдэх Улаанбаатар инновацын төвийн инкубатор компани болох

“Лансэрс” ХХК нэгдүгээр сонгон шалгаруулалтаар шалгарч бүтээгдэхүүнээ байршуулжээ. Тиймээс уг төслийг өргөжүүлж, хоёрдугаар үе шатны шалгаруулалтыг албан ёсоор зарлалаа. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч стартапуудыг өргөнөөр оролцохыг урьж байна!

Төсөлд оролцогчдод хүрэх үр ашиг:

- Олон улсын стандартад нийцсэн худалдаа үйлчилгээний төв болох “Зайсан Хилл” худалдааны төвийн 4 дүгээр давхарт өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг түрээсийн төлбөр төлөлгүй зөвхөн урсгал зардлаа даан борлуулалт хийх боломж

- Стартап, гарааны бизнесийг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулах ур чадвар, мэдлэг нэмэгдүүлэх сургалт, семинарт хамрагдах

- Шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж буй гарааны бизнес эрхлэгчдийг олон нийтэд сурталчлах, таниулах үйл ажиллагааг хамтран явуулах

- Бусад технологийн болон үйлдвэрлэгч энтрепренер залуустай танилцах, хамтран ажиллах боломж

Төсөлд оролцогчдод тавигдах шаардлага:

  • Улаанбаатар хот, орон нутагт мэдээлэл харилцааны технологи, соёл урлаг, аялал жуулчлал, спортын чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй стартап, жижиг дунд бизнес эрхлэгч, хувь хүмүүс бүртгүүлэх боломжтой.
  • Тохижилтын төлбөр болон талбайн менежментийн зардлыг төсөлд шалгарагч нар хариуцна.
  • Та бүртгүүлэх бол  ЭНД ДАРНА УУ!
  • Link:https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScK69vM8pSMbkQ4qbyilLo-q-jobxccI4Fen_-BWDFEYVMC3Q/viewform?vc=0&c=0&w=1

 

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
 
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.