Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Огноо
Унших
0 минут 57 секунд


2020 оны 2-р улирлын НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ. Уг улирлын буцаан олголтоор 901,615 иргэний 38.2 тэрбум төгрөгийг иргэдийн дансанд олгож байна. 

Энэ талаар Татварын ерөнхий газраас тодруулахад “Буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлэх гүйлгээг Сангийн яам хянаж байгаа. Энэ сардаа багтаад шилжинэ” гэсэн юм.

Харин Сангийн яамтай утсаар холбогдоход “Өчигдөр /2020.07.20/ Татварын ерөнхий газраас албан бичиг ирсэн. Өнөөдөртөө гүйлгээг бэлтгэж, иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ” гэв. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг энэ оноос эхлэн улирал бүрт олгохоор болсон. 2020 оны нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард шилжүүлсэн бөгөөд 869,000 иргэнд 35.8 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.

Б.ЛХАГВАЦЭРЭН

www.ubn.mn

"С.Баярцогтын эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэлд шүүхээс ял оноосон"
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.