Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 64 гомдол, мэдээллийг хянан шалгав

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 49 секунд

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 9 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 335 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 89 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 246 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 64 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 5 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 13 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

“S’Outlet”-ийн 2 ширхэг сэндвичэн байшинг өнөөдөр буулгана
“S’Outlet”-ийн 2 ширхэг сэндвичэн байшинг өнөөдөр буулгана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд