Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Далан давхарт байсан 15 мянган талийгаачдын булшийг чандарлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Чингэлтэй дүүрэг Самбаллхүндэв буюу хүмүүсийн хэлж заншсан 70 давхарын оршуулгын газарт бүтээн байгуулагдаж буй “Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн”-ийн талбайд бурхан болоочдын чандар шүтээнийг залж мөнхжүүлэх ажил өнөөдөр буюу 2023 оны 09 сарын 09-ны өдөр хийлээ.

Суварганд залах хэлбэрийг сонгосон бурхан болоочдыг залах, модны хөрсөнд залах хэлбэрийг сонгосон бурхан болоочдыг залах гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдсэн бөгөөд нийт бурхан болоочдын ар гэрийнхэний оролцоотой холбогдох шашны зан үйлийг хийж гүйцэтгэн мөнхжүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Төслийн хүрээнд тус оршуулгын газрын 10 га талбай дахь 14623 талийгаачдын булшийг холбогдох хууль тогтоомж, стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуун, ёс заншилд нийцүүлэн газраас гарган чандарлаж, хотын баруун, зүүн зүгт байрлах “Улаанбаатар буян” ХХК-ын чандарлах төвүүдэд түр хадгалж байсан юм. Тэгвэл энэ оны есдүгээр сарын 9-ны өдрийн бямба гаригт нийт бурхан болоочдын чандарыг үе шаттайгаар залж мөнхжүүлэх ажлыг эхлүүлсэн байна.

Ховд аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа
Ховд аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.