Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Турк улсад байрлах 1276 метр гүн агуйгаас АНУ-ын иргэнийг аврах ажил үргэлжилж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 23 секунд

Туркийн Taurus Mountains нурууны Морка агуйн газрын зураг гаргахад тусалж явсан, АНУ-ын иргэн агуй судлаач Марк Диккиг 1276 метр гүн агуйн ёроолоос гаргах ажиллагаа үргэлжилж байна. Тэрээр агуйн гүнд байхдаа хоол боловсруулах эрхтний хүнд хэлбэрийн цус алдах өвчнөөр өвчилжээ. Хамт явсан багийнхан нь түүнийг газар доорх 1040 метрийн гүн дэх бааздаа буцаж ирэхэд нь тусалсан байна.

Дикиг аврах ажиллагаанд Турк улсын цэрэг хүчний байгууллага, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн агуйн аврагч, эмч зэрэг нийт 170 гаруй хүн оролцож байгаа талаар Associated Press мэдээлэв. Тус багийнхан Дикиг дамнуургаар агуйгаас гаргах төлөвлөгөө боловсруулсан бөгөөд үүнд 2-3 долоо хоног шаардагдана гэв.

Морка агуй нь маш хүйтэн, давчуу орон зайтай, Туркийн хамгийн гүн агуйнуудын нэг бөгөөд тус улсын түүхэн дэх хамгийн том агуйн гүнээс аврах ажиллагаа болж байгаагаараа онцлог аж. Аврах ажиллагаанд Болгар, Хорват, Унгар, Итали, Польш, Турк зэрэг улсын аврах багийнхан оролцож байна.

ОБЕГ

ЭСЯ: Солонгост хууль бусаар амьдарч байгаа иргэд сайн дураараа буцахгүй баривчилгаанд өртвөл 30 сая воноор торгуулж, хилээр дахин нэвтрэх эрхээ хасуулна
ЭСЯ: Солонгост хууль бусаар амьдарч байгаа иргэд сайн дураараа буцахгүй баривчилгаанд өртвөл 30 сая воноор торгуулж, хилээр дахин нэвтрэх эрхээ хасуулна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.